Monthly Archives: November 2021

ГЭРЭЛТҮҮЛГИЙН АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА

Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар сумын төвийг гэрэлтүүлэгтэй болгох ажлыг “Сүндэр-оргил” ХХК гүйцэтгэж байна. Ажлын явц 80 хувьд хүрсэн байна.

Илүү »

СОРЬЦНЫ 11,3 ХУВЬД ХАЛДВАР ИЛЭРЧЭЭ

2021.11.22. 00.00 цаг Сүүлийн 24 цагт PCR-аар шинжилсэн 89 сорьцноос 8, түргэвчилсэн оношлуурын 43 шинжилгээнээс 7, нийт 15 тохиолдол батлагдсан байна. Тодруулбал: ️️️Жаргалант-1, ️️️Хайрхан-3, ️️️Төвшрүүлэх-1, ️Эрдэнэбулган-10 2021 онд батлагдсан нийт 12134 тохиолдолтой болов. Өчигдөр 30 хүн тусгай эмнэлгүүдээс, Өрхийн эмнэлгийн хяналтад гэрээр эмчлүүлэгч 5, нийт 35 хүн эдгэрсэн. Нийт тохиолдлын 11959 буюу 98,4% нь эдгэрсэн. Нийт нас баралт: 39 Эмчлүүлж …

Илүү »

ХАЙРХАН СУМЫН БАГИЙН ЗАСАГ ДАРГА НАР БАТЛАМЖАА АВЛАА.

Багийн иргэдийн Нийтийн хурлын анхдугаар хуралдаанд оролцсон иргэдийн багийн Засаг даргаар сонгох санал хураалтад иргэдийн олонхын саналыг авч дэмжигдсэн таван багийн Засаг дарга нар батламжаа гардан авч үүрэгт ажилдаа орлоо.

Илүү »

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТАД 64 ИРГЭН ТЭНЦЖЭЭ

Архангай аймагт Төрийн албаны ерөнхий шалгалт өгөхөөр нийт 243 иргэн бүртгүүлсэн. 2021 оны 11 дүгээр сарын 15,16-ны өдрүүдэд улс орон даяар зохион байгуулсан Төрийн албаны ерөнхий шалгалтад 243 иргэнээс 203 иргэн шалгалтад орж 64 иргэн тэнцжээ. ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТАД ТЭНЦСЭН ИРГЭДДЭЭ БАЯР ХҮРГЭЕ.

Илүү »

СУМЫН ЗАСАГ ДАРГА, ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА НАРЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН БОЛОВ

Сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарын нэгдсэн зөвлөгөөн болж байна. Аймгийн ИТХ-ын ажлын алба, ЗДТГ хамтран сумдын удирдлагуудад цаг үеийн мэдээлэл өгч, анхаарах ажлууд дээр зөвлөмж хүргэлээ. Мөн Татварын хэлтэс татварын бодлого хэрэгжилт, ГХБХБГ газрын цахим систем, ХХААГ хөдөө аж ахуйн салбарын анхаарах асуудлууд, Төрийн Аудитын газар аудитын мэдээлэлийг хүргэлээ. Зөвлөгөөнд аймгийн ОБГ-ын дарга Д.Эрдэнэбаатар, ЭМГ-ын дарга Р.Гандиймаа …

Илүү »