Home > Мэдээ, мэдээлэл > 3-р сургууль теле хичээлд хамрагдаагүй сурагчдад хичээлийн багц явуулж эхлэв

3-р сургууль теле хичээлд хамрагдаагүй сурагчдад хичээлийн багц явуулж эхлэв

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар сургуульд 1524 хүүхэд суралцдагаас теле хичээлд хамрагдах боломжгүй сурагчдын судалгааг анги, бүлэг бүрээр гурван удаа авахад 9,7 хувь буюу 1-12-р ангийн 25 бүлгийн 148 сурагч теле хичээл үзэх боломжгүй байжээ.  Учир нь оторт явсан, холбоо барих утасгүй, алслагдсан газар амьдарч байгаа, телевизгүй, цахилгаангүй зэрэг шалтгаанууд байсан байна. Тийм учраас 1-р улирлын агуулгыг багтаасан, хүүхдүүд бие даан гүйцэтгэх боломжтой дасгал даалгавар, гүйцэтгэх аргачлал, зөвлөмжийг хэвлэмэл хэлбэрээр боловсруулж, хүүхэд бүрт багц байдлаар хүргэхээр бэлтгэжээ. Мөн теле хичээл үзэхэд зориулан аймгийн mobicom салбартай хамтран 200 сурагчдад үнэгүй 9gb дата бүхий сим картийг хүргүүлж байгаа аж. Сурагчдын оршин суух 15 сумын онцгой комисстой холбогдон багц материалыг хүргүүлэх ажлыг зохион байгуулж байна.

x

Check Also

Малын төрөл тус бүр дээр татвар тогтоов

Малын тоо толгойн албан татварын тухай хуулиар сумын ИТХ-аас малын төрөл тус бүр дээр татварын ...

Иргэдийн анхааралд:

2021/01/14-өөс эхлэн амгийн төвийн хэмжээнд галын түлээг модны хяналттай зах дээр худалдан борлуулна. Иймд иргэд ...