Малын тоо толгойн албан татварын тухай хуулиар сумын ИТХ-аас малын төрөл тус бүр дээр татварын хэмжээг тогтооно гэж заасны дагуу өнөөдрийн сумын ИТХ-аар татварын хэмжээг тогтоолоо. Энэ татвар нь Эрдэнэбулган сумын малчин, мал бүхий өрхөд хамааралтай болно.
Хурлын тогтоолоор:
Тэмээ – 300 төгрөг
Адуу – 600 төгрөг
Үхэр – 600 төгрөг
Хонь – 400 төгрөг
Ямаа- 400 төгрөг байхаар тогтоов.
Эрдэнэбулган сум буюу Цэцэрлэг хотод малчин болон мал бүхий 1094 өрхийн 247715 толгой мал байдаг байна.