Архангай аймаг Хайрхан сум

Хайрхан сумын талаарх шинэлэг мэдээ мэдээллийг www.khairkhan.ar.gov.mn вэб сайтаас цаг алдалгүй аваарай.

2022 ОНЫ СУМЫН АНХНЫ ТЭМЦЭЭН БОЛОВ.

Асгат багийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хүрээнд, багийн иргэд, малчдын дунд хамт олны спортын идэвхи оролцоог нэмэгдүүлэх, хөгжүүлэх, эрүүл мэндийг дэмжих зорилгоор шилжин явах цомын төлөөх олон төрөлт тэмцээнийг 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Илүү »

СУМДЫН ЗАСАГ ДАРГА НАРТАЙ ХАРИУЦЛАГЫН ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

Архангай аймаг 2030 он хүртэл 20 сая мод тарьж ургуулах, арчлан хамгаалах, ойн зурвас бий болгох ажлын хүрээнд аймгийн Засаг дарга Мишкагийн Батжаргал 19 сумын Засаг дарга нартай хариуцлагын гэрээ байгууллаа. 2030 он хүртэл аймгийн 19 сум 15 сая модыг тарьж, цаашид арчлан ургуулах юм. 1. Батцэнгэл сум 800,000 /найман зуун мянга / 2. Булган сум 800,000 /найман зуун мянга …

Илүү »

ГЭРЭЛТҮҮЛГИЙН АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА

Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар сумын төвийг гэрэлтүүлэгтэй болгох ажлыг “Сүндэр-оргил” ХХК гүйцэтгэж байна. Ажлын явц 80 хувьд хүрсэн байна.

Илүү »

СОРЬЦНЫ 11,3 ХУВЬД ХАЛДВАР ИЛЭРЧЭЭ

2021.11.22. 00.00 цаг Сүүлийн 24 цагт PCR-аар шинжилсэн 89 сорьцноос 8, түргэвчилсэн оношлуурын 43 шинжилгээнээс 7, нийт 15 тохиолдол батлагдсан байна. Тодруулбал: ️️️Жаргалант-1, ️️️Хайрхан-3, ️️️Төвшрүүлэх-1, ️Эрдэнэбулган-10 2021 онд батлагдсан нийт 12134 тохиолдолтой болов. Өчигдөр 30 хүн тусгай эмнэлгүүдээс, Өрхийн эмнэлгийн хяналтад гэрээр эмчлүүлэгч 5, нийт 35 хүн эдгэрсэн. Нийт тохиолдлын 11959 буюу 98,4% нь эдгэрсэн. Нийт нас баралт: 39 Эмчлүүлж …

Илүү »

ХАЙРХАН СУМЫН БАГИЙН ЗАСАГ ДАРГА НАР БАТЛАМЖАА АВЛАА.

Багийн иргэдийн Нийтийн хурлын анхдугаар хуралдаанд оролцсон иргэдийн багийн Засаг даргаар сонгох санал хураалтад иргэдийн олонхын саналыг авч дэмжигдсэн таван багийн Засаг дарга нар батламжаа гардан авч үүрэгт ажилдаа орлоо.

Илүү »

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТАД 64 ИРГЭН ТЭНЦЖЭЭ

Архангай аймагт Төрийн албаны ерөнхий шалгалт өгөхөөр нийт 243 иргэн бүртгүүлсэн. 2021 оны 11 дүгээр сарын 15,16-ны өдрүүдэд улс орон даяар зохион байгуулсан Төрийн албаны ерөнхий шалгалтад 243 иргэнээс 203 иргэн шалгалтад орж 64 иргэн тэнцжээ. ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТАД ТЭНЦСЭН ИРГЭДДЭЭ БАЯР ХҮРГЭЕ.

Илүү »

СУМЫН ЗАСАГ ДАРГА, ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА НАРЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН БОЛОВ

Сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарын нэгдсэн зөвлөгөөн болж байна. Аймгийн ИТХ-ын ажлын алба, ЗДТГ хамтран сумдын удирдлагуудад цаг үеийн мэдээлэл өгч, анхаарах ажлууд дээр зөвлөмж хүргэлээ. Мөн Татварын хэлтэс татварын бодлого хэрэгжилт, ГХБХБГ газрын цахим систем, ХХААГ хөдөө аж ахуйн салбарын анхаарах асуудлууд, Төрийн Аудитын газар аудитын мэдээлэлийг хүргэлээ. Зөвлөгөөнд аймгийн ОБГ-ын дарга Д.Эрдэнэбаатар, ЭМГ-ын дарга Р.Гандиймаа …

Илүү »