Сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарын нэгдсэн зөвлөгөөн болж байна.

Аймгийн ИТХ-ын ажлын алба, ЗДТГ хамтран сумдын удирдлагуудад цаг үеийн мэдээлэл өгч, анхаарах ажлууд дээр зөвлөмж хүргэлээ.

Мөн Татварын хэлтэс татварын бодлого хэрэгжилт, ГХБХБГ газрын цахим систем, ХХААГ хөдөө аж ахуйн салбарын анхаарах асуудлууд, Төрийн Аудитын газар аудитын мэдээлэлийг хүргэлээ.

Зөвлөгөөнд аймгийн ОБГ-ын дарга Д.Эрдэнэбаатар, ЭМГ-ын дарга Р.Гандиймаа нар ковид-19 цар тахлын нөхцөл байдлыг танилцуулж, аймгийн Засаг дарга М.Батжаргал сумдыг штабаа идэвхижүүлж, шуурхай ажиллахыг сануулж байлаа.

Ковидоос шалтгаалан сумдын удирдлагууд сүүлийн жил гаруй хугацаанд зөвлөгөөнд танхимаар оролцож нэгдсэн мэдээлэл аваагүй байна. Энэ удаагийн зөвлөгөөнөөс 2022 оны 1 сарын 1-ээс хэрэгжих зарим хуулийн шинэчлэл, Төрийн албаны хууль тогтоомж, төсвийн зарцуулалтын журмуудын талаарх ойлголтыг оролцогчдод өгч байна

By master

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *