2020 оны 01 дүгээр сарын 11-нээс 18-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:
/Хугацааны дунд үеэс хүйтний эрч бага зэрэг чангарна/
Хур тунадас: 12-нд зарим газраар, 13-нд нутгийн баруун хэсгээр, 14-нд ихэнх нутгаар цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 12,13-нд ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: 12,17,18-нд нийт нутгаар хүйтний эрч суларч Хойд, Урд тэрх, Суман, Чулуут, Орхон голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн, 13-16-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Хойд, Урд тэрх, Суман, Чулуут, Орхон голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байх төлөвтэй байна.