Home > Мэдээ, мэдээлэл > Олон нийтийг хамарсан хурал, жагсаал, аялал зугаалга, тэмцээн уралдаан, хурим найрыг зохион байгуулахгүй

Олон нийтийг хамарсан хурал, жагсаал, аялал зугаалга, тэмцээн уралдаан, хурим найрыг зохион байгуулахгүй

Эрдэнэбулган сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 13-ны а/03 дугаар захирамж гарлаа. Захирамжаар Засгийн газрын тогтоолоор гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгасантай холбоотойгоор олон нийтийг хамарсан хурал, жагсаал, цуглаан, аялал зугаалга, тэмцээн уралдаан, хурим найр, цайллага, хүлээн авалт, бүх төрлийн баар, өргөтгөсөн болон бусад үзэсгэлэн худалдаа, цахим болон бүх төрлийн тоглоомын үйлчилгээ, спортын арга хэмжээ, шашны зан үйл, урлаг соёлын үзвэр үйлчилгээ, бариа засал, массажны газар, амралт, жуулчны бааз, нэг тогооноос олон хүнд үйлчлэх хоолны газар, ресторан, 5-аас дээш хүнтэй танхимын сургалт, 17 дугаар жарны цагаагчин үхэр жилийн цагаан сарыг нийтээр тэмдэглэх зэрэг үйл ажиллагааг хязгаарлалаа.

Сумын хэмжээнд архи, согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг 10:00 цагаас 20:00 цаг хүртэл зөвшөөрлөө.

 

x

Check Also

Энэ онд Нэгдсэн эмнэлгийн авто зам, зогсоолын засвар ажлыг хийнэ

Архангай аймагт орон нутгийн авто замын сангийн нийт 842.453.3 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар зургаан ажлыг ...

Малын төрөл тус бүр дээр татвар тогтоов

Малын тоо толгойн албан татварын тухай хуулиар сумын ИТХ-аас малын төрөл тус бүр дээр татварын ...