ТАНИЛЦУУЛГА

Архангай аймгийн Хайрхан сум нь 1681-1911 онд Халхын баруун гарын өмнөд этгээдийн улсад туслах гүнгийн хошуу, 1911-1923 он Сайн ноён хан аймгийн саруул гүний хошуу, 1923-1931 он Цэцэрлэг мандал аймгийн Цонхайлин уулын хошуу, 1931 оноос Архангай аймгийн Хайрхан сум болсон байна.  Асгат, Хайрхан, Жарантай, Өгөөмөр, Могой гэсэн засаг захиргааны анхан шатны 5 багтай.

Сумын газар зүйн байршил

Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр буюу мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой. Физик газар зүйн хувьд хангай уулсын мужид багтдаг. Ойт хээрийн бүсийн 16.8 хувь эзэлдэг. Шинэс, хус, бургас, улиас зэрэг модод ургадаг. Монгол оронд байдаг гүзээлзгэнэ, аньс, самар, мөөг, хад, үхрийн нүд, тошлой, таван салаа, тарваган шийр, эмийн нэн ховор ургамал элбэг ургадаг.

  • Нутгийн хөрс ургамал, бэлчээр ус

Шинэс, хус, бургас, улиас зэрэг модод ургадаг. Монгол оронд байдаг гүзээлзгэнэ, аньс, самар, мөөг, хад, үхрийн нүд, тошлой, таван салаа, тарваган шийр, эмийн нэн ховор ургамал элбэг ургадаг.

  • Ан амьтан

Уул нуруу хөвчдөө буга, согоо, бүргэд, тас, хэрэм, хүдэр, бор гөрөөс, үнэг, хярс, тарвага, зурам зэрэг амьтан ургамал элбэг байдаг.

  • Уур амьсгал

Хайрхан нутагт их төлөв эх газрын уур амьсгалтай, жилд унах тунадасны хэмжээ 300-400 мм, V-VIII сард 20-100 мм, IX-XII сард 0-40 мм хур бороо цас унах шинжтэй. Өвөлдөө -20-25° хэм, зун +8°+22°хэм хүйтэн, халууны хэлбэлзэлтэй байдаг.

You may also like...