Slide background
Slide background
Slide background

Хайрхан, Өлзийт суманд цахим татварын мэдээллийн системийн сургалт зохион байгууллаа

Untitled-1 Татварын хууль тогтоомжийг татвар төлөгчдөд сурталчилах, сургалт зохион байгуулах, татвар төлөгчдөд татварын хууль тогтоомжийг биелүүлж ажиллахад туслалцаа үзүүлэх, татварын орлогын төлөвлөгөөний биелэлтийг хангуулах, татварын өр барагдуулах, сумын байцаагчийн ажлын гүйцэтгэлийг шалгаж арга зүйн зааварчилгаа өгөх зорилгоор Хайрхан, Өлзийт суманд ажиллаа.

Орчин үеийн дэвшилтэд технологи, үйлчилгээнд суурилсан шинэ цахим татварын мэдээллийн системийг 2014 оноос эхлэн нэвтрүүлж, татвар төлөгч татварын 73 төрлийн тайлан 29 хавсралт мэдээг цахимаар татварын албанд илгээх, харилцан мэдээлэл солилцох, татвар төлөгч татварын түүхээ харах, лавлагаа тодорхойлолт авах, татварын төлбөр тооцоог хийх зэрэг үйлчилгээг цахимаар авах боломжийг бүрдүүлсэн. Үүнтэй холбогдуулан аж ахуйн нэгж, байгууллагуудад цахим тайлангын систем, тоон гарын үсэг, гар утасны “МТА” апплекэйшн, татварын үйлчилгээ, татварын хууль тогтоомжид орсон нэмэлт өөрчлөлтийн талаар сургалт зохион байгууллаа. Мөн аж ахуйн нэгж, байгууллага, татвар төлөгч иргэдийн 2078.9 мянган төгрөгийн татварын өрийг барагдууллаа.