Slide background
Slide background
Slide background

Архангай аймгийн Хайрхан сумын 90 жилийн ой энэ сарын 25-27-ны өдрүүдэд тохиолоо.

10268492_309496592558619_7185624883907609084_nОйн баярын хурал сүр жавхлантайгаар эхэлж Монгол улсын их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат тэргүүтэй зочид төлөөлөгчдийн халуун дотно мэндчилгээгээр үргэлжилсэн билээ. Нутгийн түүхт ойдоо газар газраас уригдан басхүү сэтгэл зүрхээрээ зорин ирсэн иргэд сумын соёлын төвд багтахааргүй б…айлаа. Баярын хурлын үеэр шагналын хур бууж Монгол улсын төрийн шагнал 22, яам, салбары шагнал 50 гаруй иргэдийн энгэр дээр гялалзлаа. Тодруулбал Монгол улсын гавъяат эдийн засагч цолоор Б.Хулдорж, Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан цолоор соёлын төвийн эрхлэгч н.Дэлгэрмядаг нар энгэрээ мялааж, баяр дээр баяр нэмлээ. Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Хөтөл, Архангай аймаг дахь Хайрхан сумын нутгийн зөвлөлийн төлөөлөгчид мэндчилгээ дэвшүүлэн дурсгалын бэлэг, байгууллагын шагналуудыг мөн л үргэлжлүүллээ.